Инновэйшн Инвестмент компанийн хувьцаа эзэмшигдийн ээлжит хурал

“Инновэйшн Инвестмент” компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал 2024 оны 4-р сарын 28 ны өдрийн 13:00 цагт Шангрила зочид буудлын Боллрүүм танхимд болон цахим хэлбэр хосолсоноор зохион байгуулагдана. Та зааврын дагуу доорх линкээр орж хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралдаа бүртгүүлж, хурлын материалтай танилцаарай.

ИННОВАЦИ БҮТЭЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ

“Инновэйшн Инвестмент” ХХК нь технологийн хөрөнгө оруулалтын компани бөгөөд төслийн онцлогоос хамааран зөвхөн санхүүжилт бус мэргэжлийн зөвлөгөө, удирдлага, инженерийн ажиллах хүчин, шийдэл зэрэг мэдээллийн технологийн салбарт амжилт гаргахад шаардлага бүхий хүмүүн капиталаар хөрөнгө оруулдаг онцлогтой юм.

ДИЖИТАЛ ШИЙДЭЛД ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ

АЛСЫН ХАРАА

Хүний амьдралыг таатай болгох дижитал шийдэлд хөрөнгө оруулалт хийж, тогтвортой ирээдүйг бүтээх үйлсэд хувь нэмрээ оруулна.

ЭРХЭМ ЗОРИЛГО

Технологид суурилсан инновацлаг шийдэлд зохистой хөрөнгө оруулалтын бодлогыг хэрэгжүүлж, шинэ үеийн нийгэм, хүмүүсийн амьдралын хэв маягт нийцсэн дижитал дэд бүтцийг бүрдүүлэх үйлсийг манлайлна.

ҮНЭТ ЗҮЙЛС

Тэмүүлэл, багийн ажиллагаа, хариуцлага, ухаалаг, тэнцвэртэй байдал, хүчтэй түншлэл, харилцаа, хэрэгцээг ойлгодог, тогтвортой хөгжил...

“KKTT” ХХК
Инновэйшн Инвестмэнт ХХК - ийн 100%-ийн эзэмшлийн охин компани болох “ККТТ” ХХК нь программ хангамж, мэдээ боловсруулах, техник хангамжийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна.
ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ
ДИЖИТАЛ МЕРЧАНТ СЕРВИСЭС ХХК
Инновэйшн Инвестмэнт ХХК - ийн 100 хувийн эзэмшлийн охин компани болох “Дижитал Мерчант Сервисэс” ХХК нь мерчант тус бүрийн шаардлага, нөхцөл байдалд нийцүүлсэн найдвартай, хялбар, хурдан шийдэл санал болгохыг эрхэмлэдэг.
ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ
MOST ACCEPTED PAYMENT GATEWAY
2017 онд дотоодын арилжааны 12 банктай хамтран цахим төлбөр тооцооны QPay үйлчилгээг Монголд анх удаа нэвтрүүлсэн бөгөөд тус үйлчилгээ нь нийт банкны хэрэглэгчдэд бараа бүтээгдэхүүн худалдан авах, мөн төрийн үйлчилгээний төлбөрүүдээ QR кодоор 5-хан секундэд хийх боломжийг олгосон төлбөр тооцооны хувьслыг хийж чадсан юм.
QPAY QR ТӨЛБӨРИЙН СИСТЕМИЙГ ДОТООДЫН АРИЛЖААНЫ БАНКУУД БОЛОН ФИНТЕК КОМПАНИУДАД НЭВТРҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА.
2017 онд дотоодын арилжааны 12 банктай хамтран цахим төлбөр тооцооны QPay үйлчилгээг Монголд анх удаа нэвтрүүлсэн бөгөөд тус үйлчилгээ нь нийт банкны хэрэглэгчдэд бараа бүтээгдэхүүн худалдан авах, мөн төрийн үйлчилгээний төлбөрүүдээ QR кодоор 5-хан секундэд хийх боломжийг олгосон төлбөр тооцооны хувьслыг хийж чадсан юм.
3,200,000+
Хэрэглэгчийн хамрах хүрээ
220,000+
Тараагдсан QR Sticker
40,000+
Системээр холбогдсон байгууллага
ХАМТРАН АЖИЛЛАГЧ БАЙГУУЛЛАГУУД
Бид үйл ажиллагаа эхэлсэн цагаасаа хойш арилжааны банкнууд болон цахим мөнгөний зөвшөөрөл бүхий банк бус санхүүгийн байгууллагуудтай хамтран ажиллаж бэлэн бус төлбөр тооцоо, финтек чиглэлийн үйлчилгээнүүдийг хялбаршуулан эдийн засгийн эргэлтийг зах зээлд нөлөөлөхүйцээр хөгжүүлэн ажиллаж байна.
ШИНЭ НИЙТЛЭЛҮҮД
ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ