
the investor
in digital solutions
Дижитал шийдэлд хөрөнгө оруулагч
“Инновэйшн Инвестмент” ХК
БИДНИЙ тухай
Инновэйшн Инвестмент ХК нь хоёр охин компанийн хамт технологи, дижитал бизнесийн чиглэлд идэвхтэй үйл ажиллагаа явуулж, 2017 онд QR цахим төлбөрийн шинэ шийдлийг танилцуулан, ухаалаг банкны финтекийн аппликэйшн хэрэглэгчид болон бизнес эрхлэгчид, төрийн үйлчилгээ үзүүлэгч байгууллага дунд банк харгалзахгүй аюулгүй, хялбараар гүйлгээ хийх боломжийг зах зээлд нэвтрүүлж чадсан. Үүний зэрэгцээ дундын дэд бүтцийн систем, серверийн өргөжилт, сайжруулалт болон олон улсын төлбөр тооцооны гарц шийдлүүдийг нэвтрүүлэн, хамгийн өргөн сүлжээг цогцлоохоор тогтвортой хөгжиж байна.

Алсын хараа
Хүний амьдралыг таатай болгох дижитал шийдэлд хөрөнгө оруулалт хийж, тогтвортой ирээдүйг бүтээх үйлсэд хувь нэмрээ оруулна.

Эрхэм зорилго
Технологид суурилсан инновацлаг шийдэлд зохистой хөрөнгө оруулалтын бодлогыг хэрэгжүүлж, шинэ үеийн нийгэм, хүмүүсийн амьдралын хэв маягт нийцсэн дижитал дэд бүтцийг бүрдүүлэх үйлсийг манлайлна.
