НҮҮР
Үйл ажиллагаа
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ
Инновэйшн Инвестмэнт ХХК нь QPay үйлчилгээний өдөр тутмын үйл ажиллагааг удирдах “ККТТ” ХХК, Мерчантуудад чиглэсэн үйлчилгээнүүдийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдах “Дижитал Мерчант Сервисэс” ХХК гэх хоёр охин компанитай үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд группын толгой компани Инновэйшн Инвестмэнт ХХК нь группийн шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэлт, хөрөнгө оруулалт, одоогийн бэлэн бүтээгдэхүүн үйлчилгээний хөгжил, тэлэлтийг удирдан ажиллаж байна.
ККТТ ХХК

“ККТТ” ХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР Г.ЭРДЭНЭМӨНХ 4 ДАХЬ ЖИЛДЭЭ АЖИЛЛАЖ БАЙНА."

Инновэйшн Инвестмент ХХК - ийн 100%-ийн эзэмшлийн охин компани болох "ККТТ" ХХК нь программ хангамж, мэдээ боловсруулах, техник хангамжийн үйл ажиллагааны чиглэлээр 2010 оны 07 дугаар сарын 28-ны өдөр үүсгэн байгуулагдсан. Тус компани нь банкны дэд бүтэц дээр суурилсан Монгол Улсын бэлэн бус төлбөр тооцоо гүйцэтгэгч байгууллагуудын анхдагчдын нэг, цахим төлбөр тооцооны хамгийн том тоглогч QPay үйлчилгээг 2017 оноос нэвтрүүлэн ажиллаж байна.

QPay - ын динамик QR код, эсвэл Deeplink холболттой нэхэмжлэлийг Хэрэглэгч дурын Арилжааны банк, Банк Бус Санхүүгийн Байгууллага (ББСБ) эсвэл Финтекийн платформ ашиглан уншуулж данс хоорондын гүйлгээ хийх боломжтой. Үүний өмнө Deeplink холболтыг Арилжааны Банк, Финтекийн үйлчилгээ үзүүлэгч, ББСБ-ын системд "ККТТ" ХХК нь гүйцэтгэсэн байх бөгөөд ингэснээр уг байгууллагуудын систем QPay-ын нэхэмжлэлийг таних боломжтой болно.

 

Инновейшн Инвестмэнт - ийн 100 хувийн эзэмшлийн охин компани болох “Дижитал Мерчант Сервисэс” ХХК - ийг 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр үүсгэн байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн бөгөөд тус компани нь Мерчант байгууллагуудад чиглэсэн үйлчилгээ нэвтрүүлэн ажиллаж байна. Ингэхдээ Мерчант тус бүрийн шаардлага, нөхцөл байдалд нийцэх найдвартай, хялбар, хурдан шийдэл санал болгохыг эрхэмлэдэг 

“ДИЖИТАЛ МЕРЧАНТ СЕРВИСЭС” ХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР С.ГҮРЖАВ АЖИЛЛАЖ БАЙНА."

Харилцагчаа халамжлах үйлчилгээг тогтмол үзүүлж, оновчтой шийдвэр санал болгосноор Мерчантуудын бизнесийн өсөлтөд эергээр нөлөөлж байна. Үнэт цаас гаргагч нь цаашид Мерчантуудад зориулсан урамшуулал, лояалти систем хөгжүүлэхээр ажиллаж байна. Мөн Мерчант байгууллагуудын хүрээнд хэрэгжүүлэх хэрэглээний хялбар, аюулгүй байдлын судалгаанд суурилсан бүтээгдэхүүн нэвтрүүлэх зорилготой байна.

Түүнчлэн, QPay Мерчант болон ирээдүйн Клиринг төвийн харилцагчдад систем болон Харилцагчийн үйлчилгээний төв (Customer care center) болж Network Operation Center (NOC), System Operation Center (SOC)-ийн буюу систем болон сүлжээний асуудал хариуцсан 24/7 горимд ажиллах дуудлагын төвийн үйлчилгээг үзүүлж Мерчантууд болон харилцагч байгууллагуудын асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэж байхаар ажиллаж байна.