НҮҮР
Бидний тухай
БИДНИЙ ТУХАЙ
ДИЖИТАЛ ШИЙДЭЛД ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ

Инновэйшн Инвестмэнт ХХК - ийн үүсэл нь 2017 оны эхээр үүсгэн байгуулагч нар Японы IBM, Deloitte компани, орон нутгийн 30 банк хамтарсан Япон Улсад зохион байгуулагдсан “Finnovation Challenge”-д оролцож, эхний шатанд нийт 108 баг оролцсоноос шилдэг 18 багт шалгарч байсан түүхтэй.

Уг тэмцээн нь орон нутгийг хөгжүүлэх санхүүгийн оновчтой шийдлүүдийг шалгаруулах, гарааны бизнесүүдийг дэмжих үндсэн зорилгын хүрээнд финтек компаниудын хооронд зохион байгуулагддаг.

Энэхүү оролдлогын үр дүнд Монгол Улсад өөрсдийн салбараа нээн ажиллуулж байсан Японы мэдээллийн технологи, хөгжүүлэлтийн компани болох “Юнимедиа Солюшнс” ХХК-ээс дараагийн шатны хөрөнгө оруулалтаа татах боломж үүссэн бөгөөд үүнийг тохиолдуулан “ККТТ” ХХК-ийн толгой компани болох “Инновэйшн Инвестмент” ХХК- ийг үүсгэн байгуулсан юм. Ийнхүү үйл ажиллагаа, удирдлага болон засаглалын зохистой бүтэц хөгжүүлэх үүднээс групп компанийн бүтэц байгуулсан ба Үнэт цаас гаргагчийг QPay шиг ижил төрлийн инновацлаг үйлчилгээнд ирээдүйд хөрөнгө оруулах үүднээс байгуулжээ.

2023 оны 08 дугаар сарын байдлаар Инновэйшн Инвестмэнт нь QPay үйлчилгээний өдөр тутмын үйл ажиллагааг удирдах “ККТТ” ХХК, Мерчантуудад чиглэсэн үйлчилгээнүүдийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдах “Дижитал Мерчант Сервисэс” ХХК гэх хоёр охин компанитай үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Үнэт цаас гаргагч нь группийн шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэлт, хөрөнгө оруулалт, одоогийн бэлэн бүтээгдэхүүн үйлчилгээний хөгжил, тэлэлтийг удирдан ажиллаж байна.