2023/09/14
132
‘’Токен’’ нээлтийн ёслолын арга хэмжээний үеэр Token Service Provider – ийн үйл ажиллагааг нээж хамтран ажиллах гэрээг үзэглэлээ.

Монголбанкнаас Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлсэн ''Төлбөрийн системийн шинэчлэл'' төслийн хүрээнд Мобайл төлбөр тооцооны токен систем буюу Токен үйлчилгээний систем (ТҮС)-ийг нэвтрүүлээд байна. Тус системийг нэвтрүүлсэнтэй холбогдуулан Монголбанкны зүгээс өнөөдөр “Токен” нээлтийн ёслолын арга хэмжээг зохион байгуулсан бөгөөд энэ үеэр ТҮС-ийн үйл ажиллагааг нээж Монголбанк, “ККТТ” ХХК-ийн #QPay хэтэвч хооронд хамтран ажиллах гэрээг үзэглэлээ.

Токен /Token Service Provider/нь хэрэглэгчийн эзэмшиж буй төлбөрийн картын мэдээллийг токен болгон хувиргаж, тухайн токеныг бүртгэлжүүлэн хадгалж, тодорхой хугацаанд төлбөр тооцоонд ашиглах зориулалт бүхий систем бөгөөд мобайл төлбөр тооцооны найдвартай, аюулгүй байдлыг хангаж ажиллах цахимжуулсан томоохон дэд бүтэц юм.

БИДЭНТЭЙ НЭГДЭХ
 
Та манай үйл ажиллагаатай холбоотой шинэ мэдээ мэдээлэл тогтмол авч байхыг хүсвэл имэйл хаягаа илгээгээрэй.
БУСАД МЭДЭЭЛЭЛ
2024/04/02
Инновэйшн Инвестмент ХХК-ийн ТУЗ-ийн ердийн гишүүдийг сонгон шалгаруулах зар
БУСАД НИЙТЛЭЛҮҮД