2023/09/19
151
ГОЛОМТ БАНКНЫ SOCIALPAY АППЛИКЭЙШН QPAY ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЭКО-СИСТЕМД НЭГДЛЭЭ.

Голомт банкны SocialPay аппликэйшн QPay үйлчилгээний эко-системд нэгдлээ.

Цахим төлбөр тооцооны зах зээлд хамгийн өргөн сүлжээг бий болгосон “ККТТ” ХХК эко системээ өргөжүүлж Голомт банктай хамтран ажиллах гэрээг байгууллаа. Хамтын ажиллагааны хүрээнд Голомт банкны хэрэглэгчид SocialPay аппликэйшнаа ашиглан QPay үйлчилгээний бүхий л QR кодуудыг уншуулан төлбөрөө төлөх боломжтой болж байна.

Мөн Jet sharing Scooter, Hi Sainuu түрээсийн дугуйн үйлчилгээ зэрэг апликэйшн суурьтай бизнесийн байгууллагуудын аппликэйшнд SocialPay үйлчилгээгээр төлөх сонголт нэмэгдэж байна.

ККТТ ХХК болон Голомт банк нар нэгдсэнээр Голомт банкны SocialPay хэрэглэгчид бусад бүх банкуудад ашиглагддаг QPay хамгийн өргөн сүлжээтэй төлбөрийн гарцаар дамжуулан QPay үйлчилгээний хамтын ажиллагаатай 180 000 гаруй байгууллагад ямар нэг саад бэрхшээлгүй хурдан шуурхай төлбөрөө төлөх боломжтой боллоо.

Хамгийн өргөн сүлжээтэй төлбөрийн гарц 

БИДЭНТЭЙ НЭГДЭХ
 
Та манай үйл ажиллагаатай холбоотой шинэ мэдээ мэдээлэл тогтмол авч байхыг хүсвэл имэйл хаягаа илгээгээрэй.
БУСАД МЭДЭЭЛЭЛ
2024/04/02
Инновэйшн Инвестмент ХХК-ийн ТУЗ-ийн ердийн гишүүдийг сонгон шалгаруулах зар
БУСАД НИЙТЛЭЛҮҮД