Монголын анхны QR төлбөрийн шийдэл болох “KKTT ХХК”-ийн QPay үйлчилгээний экосистемд Монгол улсын томоохон банкнуудын нэг болох Голомт банк нэгдэж аппликэйшн суурьтай бэлэн бус төлбөр тооцоо, QR төлбөр тооцооны хамгийн өргөн сүлжээг бий болголоо.
Хамтын ажиллагааны хүрээнд Голомт банкны SocialPay аппликэйшний хэрэглэгч нар QPay үйлчилгээний 180,000 гаруй QR кодуудыг уншуулан төлбөрөө төлөхөөс гадна системийн холболттой 13,000 гаруй бизнесийн үйлчилгээг хурдан шуурхай авч үнэт цагаа хэмнэх боломжтой болж байна.
QPay үйлчилгээ нь нийгмийн асуудлыг тодорхой хэмжээнд шийдэж буй Jet Scooter, Hi Sainuu түрээсийн скүүтер, дугуйн үйлчилгээ зэрэг аппликэйшн суурьтай бизнесийн байгууллагуудын төлбөр тооцоог саадгүй шийдвэрлэж тогтвортой үйлчилгээ үзүүлж байгаа ба Голомт банк X QPay хамтын ажиллагааны хүрээнд SocialPay үйлчилгээгээр төлбөрөө төлөх сонголт ийнхүү нэмэгдэж байна.
QPay үйлчилгээ нь Монголын бүх арилжааны банкуудтай хамтран ажиллаж буй анхны төлбөр тооцооны байгууллага болж байгаа ба Монголын бэлэн бус төлбөр тооцооны зах зээл улам өсөлттэй, хэрэглэгчдэд ээлтэй болж байгаагаас гадна мерчант буюу бизнес эрхлэгч нарын холболтын зардал, үйл ажиллагааны зардлыг бууруулж байгаа нь арилжааны бизнес, технологи суурьтай бизнесийг дэмжсэн томоохон алхам боллоо.
Хамгийн өргөн сүлжээтэй төлбөрийн гарц
Хамтын ажиллагаатай холбоотой асуудлаар Голомт банкны бүх салбарууд болон QPay үйлчилгээний 7610-2211 дугаараар холбогдон дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.