Энэ сарын 15-17 хооронд Сингапурт дэлхийн финтекуудын томоохон фестивал зохион байгуулагдаж байна.
Энэ удаагийн фестивалд QPay, Голомт банкны Social Pay болон Mongol ID гэсэн 3 байгууллагууд нэгдсэн нэг бүүт засаж оролцож байгаа бөгөөд өнөөдөр фестивалын эхний өдөр амжилттай болж өндөрлөлөө.
Тус фестивал нь 2016 оноос эхлэн жил бүр зохион байгуулагдаж дэлхийн санхүүгийн, технологийн томоохон арга хэмжээ болж чадсан. Энэ удаа нийтдээ дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн 134 улсын 65,000 гаруй байгууллагууд оролцож байна.