QPay үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэгч “Инновэйшн Инвестмент"-ийн нийтэд санал болгон гаргаж буй үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны “ЦАН ЦОХИХ ЁСЛОЛ” өнөөдөр 10:00 цагт Монголын Хөрөнгийн Биржийн байранд боллоо. Ийнхүү анхдагч зах зээлийн арилжааг албан ёсоор эхлүүлснээр хүн бүр ДИЖИТАЛ ШИЙДЭЛД ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ болж, Монголын хамгийн том төлбөрийн сүлжээг эзэмших боломж нээгдэж байна.
Монголын дижитал төлбөрийн системийн дэд бүтцийг бүтээж чадсан “Инновэйшн Инвестмент" ХХК нь технологийн хөрөнгө оруулалтын компани гэдгээрээ онцлогтой.
Нийт 3.2 сая хэрэглэгч, 14’000 гаруй системийн холболттой байгууллагуудтай QPay нь “Инновэйшн Инвестмент" ХХК-ийн хөгжүүлсэн бүтээгдэхүүнүүдийн томоохон төлөөлөл бөгөөд нийт 40 гаруй системийг 100% дотооддоо хөгжүүлэн зах зээлд амжилттай нэвтрүүлсэн.
Хөрөнгө оруулагч та хувьцааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ipo.i-investment.mn веб сайт болон үндсэн андеррайтер Өлзий анд Ко Капитал, туслах андеррайтер Инвескор Капитал ҮЦК-уудын албан ёсны сувгуудад хандан аваарай. Мөн өөрийн үйлчлүүлдэг аль ч үнэт цаасны компаниар дамжуулан хувьцаагаа захиалах боломжтой юм.
Анхдагч зах зээлийн арилжаа 2023.12.04 – 12.08 өдрийн хооронд явагдах болно.