2023/12/11
466
Монголын технологийн компанийн анхны IPO Монголын Хөрөнгийн Бирж-д амжилттай хаагдлаа.

Анх 2016 онд эх орныхоо болон олон улсын төлбөрийн шийдэлд технологи, хэрэглээний хувьсгал хийх хүсэл тэмүүллээрээ хөтлөгдөн байгуулагдсан манай компани хөгжлийнхөө шинэ шатанд гарч олон нийтэд нээлттэй хувьцаат компани болж байна.

Нийт 1,191 захиалга

Татан төвлөрүүлсэн дүн - 8,348,081,625 төгрөг 

Биелэлт - 100.34%

Бид бүхэнд итгэж, ДИЖИТАЛ ШИЙДЭЛД ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ болсон нийт хөрөнгө оруулагч, IPO-д хамтран ажилласан байгууллагууддаа гүн талархал илэрхийлье.

 

IPO-д хамтран ажилласан байгууллагууд

Үндсэн андеррайтер: Өлзий энд Ко Капитал

Туслах андеррайтер: InvesCore Capital

Аудитын компани: Grant Thornton Mongolia

Хуулийн фирм: MDS KhanLex LLP I Өмгөөллийн "ЭмДиЭс ХаанЛекс" ХХН

Үнэлгээний компани: Гэрэгэ Эстимэйт ХХК

Бидний аялал ийнхүү дөнгөж эхэлж байгаа бөгөөд цаашид олон улсын технологийн салбарт Монгол гэдэг нэрийг бэхжүүлэхийн төлөө түүчээлэн ажилласаар байх болно.

Дижитал шийдэлд хөрөнгө оруулагч 

БИДЭНТЭЙ НЭГДЭХ
 
Та манай үйл ажиллагаатай холбоотой шинэ мэдээ мэдээлэл тогтмол авч байхыг хүсвэл имэйл хаягаа илгээгээрэй.
БУСАД МЭДЭЭЛЭЛ
2024/04/02
Инновэйшн Инвестмент ХХК-ийн ТУЗ-ийн ердийн гишүүдийг сонгон шалгаруулах зар
БУСАД НИЙТЛЭЛҮҮД