2024/02/19
399
ИННОВЭЙШН ИНВЕСТМЕНТ ХК НОГДОЛ АШИГ ХУВААРИЛНА
Инновэйшн Инвестмент” ХК нь 2023 онд 5.7 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллалаа. Компанийн цэвэр ашгийн хэмжээ нь өмнөх оноос 2.2 тэрбум төгрөгөөр өссөн бөгөөд 2023 оны төсөвлөсөн цэвэр ашгийн хэмжээг 60 хувиар давуулан биелүүлсэн амжилтыг үзүүллээ. Иймд, Компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 02/02 тоот тогтоолоор компанийн 2023 оны цэвэр ашгийн 70.2 хувь буюу нэгж хувьцаанд 21.63 /хорин нэгэн төгрөг жаран гурван мөнгө/ төгрөг, нийт 4,000,000,000.00 /дөрвөн тэрбум/ төгрөгийг хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг болгон хуваарилахаар шийдвэрлэлээ. Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах өдрийг 2024 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтоон, ногдол ашгийг 2024 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн дотор "ҮЦТХТ" ТӨХХК-иар дамжуулан олгоно.

БИДЭНТЭЙ НЭГДЭХ
 
Та манай үйл ажиллагаатай холбоотой шинэ мэдээ мэдээлэл тогтмол авч байхыг хүсвэл имэйл хаягаа илгээгээрэй.
БУСАД МЭДЭЭЛЭЛ
2024/04/02
Инновэйшн Инвестмент ХХК-ийн ТУЗ-ийн ердийн гишүүдийг сонгон шалгаруулах зар
БУСАД НИЙТЛЭЛҮҮД