2024/03/21
716
ИННОВЭЙШН ИНВЕСТМЕНТ ХХК-ИЙН ТУЗ-ИЙН ХАРААТ БУС ГИШҮҮДИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

“Инновэйшн Инвестмент” компани нь Монгол Улсын хөрөнгийн зах зээлд IPO амжилттай хийж нээлттэй хувьцаат компани болж байгаа тул Компанийн тухай хуулийн 79 дүгээр зүйл, 81 дүгээр зүйлийг тус тус үндэслэн ТУЗ-ийн хараат бус гишүүнийг сонгох нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлаж байна.  

Тавигдах шаардлага:

  • Банк санхүү, эдийн засаг, мэдээлэл технологи, хууль эрх зүй, бизнесийн удирдлагын чиглэлээр бакалавр болон түүнээс дээш түвшний боловсрол эзэмшсэн;
  • Мэргэжлээрээ 5-с доошгүй жил ажилласан дадлага туршлагатай байх;
  • Компанийн засаглалын чиглэлээр сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан байх;
  • Компанийн ТУЗ-ийн хурал болон шаардлагатай бусад үйл ажиллагаанд биечлэн идэвхтэй оролцох боломжтой;
  • Компанитай нэгдмэл сонирхолтой болон компанийн үйл ажиллагаанд оролцогч талуудын /хувьцаа эзэмшигчид, хамтран ажиллагсад гэх мэт/ ашиг сонирхлыг төлөөлдөггүй байхаас гадна бизнесийн аливаа холбоогүй байх;
  • Өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран компанийн энгийн хувьцаа эзэмшдэггүй байх;
  • Сүүлийн 3 жилийн хугацаанд “Инновэйшн Инвестмент” ХК болон түүний хамаарал бүхий компанид эрх бүхий албан тушаал хашаагүй байх, үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч нартай хамтран ажиллаагүй байх, мөн өрсөлдөгч компанид ажилладаггүй болон харилцан хамааралгүй байх;
  • Төлөөлөн удирдах зөвлөлийн бусад гишүүд, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдтэй нэгдмэл сонирхолтой биш, тэдэнтэй садан төрлийн холбоогүй байх;
  • Төрийн үйлчилгээнийхээс бусад төрлийн төрийн алба хашдаггүй байх;
  • Зээл, батлан даалт, баталгааны гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн аливаа өргүй байх;
  • Өмнө нь аливаа зөрчлийн улмаас эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй байх;

Бүрдүүлэх материал:

  • Анкет /та ЭНД дарж татаж авна уу/ 
  • Цээж зураг 2 ш /3х4/,  Сүүлийн 6 сарын хугацаанд авхуулсан байх
  • Боловсролын диплом, үнэмлэх, бусад сургалт, семинарт хамрагдсан гэрчилгээ, компанийн засаглалын гэрчилгээ, сертификатын хуулбар
  • Иргэний үнэмлэхийн хуулбар эсвэл Иргэний үнэмлэхийн лавлагаа
  • Шүүхийн шийдвэрийн дагуу өр төлбөртэй эсэх лавлагаа (Хур системээс татах)
  • Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тухай тодорхойлолт (Хур системээс татах)
  • Нийгмийн даатгалын лавлагаа 2023 он (Хур системээс татах)
  • Зээлийн мэдээллийн сангийн лавлагаа

Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хаяг:

  • Нэр дэвшигчдийн материалыг 2024 оны 4 дугаар сарын 1-ны  18:00 цаг хүртэл  доорх хаягуудын аль нэгээр хүлээн авна.
    • hrm@qpay.mn и-мэйл хаяг;
    • УБ хот, СБД, 1 дүгээр хороо, Элчингийн гудамж, Шүрэн оффис, 1 давхар 6 тоотод байрлах Инновэйшн Инвестмент ХХК-ийн байранд
      Утас: 99029663

БИДЭНТЭЙ НЭГДЭХ
 
Та манай үйл ажиллагаатай холбоотой шинэ мэдээ мэдээлэл тогтмол авч байхыг хүсвэл имэйл хаягаа илгээгээрэй.
БУСАД МЭДЭЭЛЭЛ
2024/04/02
Инновэйшн Инвестмент ХХК-ийн ТУЗ-ийн ердийн гишүүдийг сонгон шалгаруулах зар
БУСАД НИЙТЛЭЛҮҮД