Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын зар
“Инновэйшн Инвестмент” ХХК –ийн хувьцаа эзэмшигчдийн анхааралд
Нэн түрүүнд “Инновэйшн Инвестмент” ХХК –ийн нийтэд санал болгон хувьцаа гаргах ажиллагаа (IPO) амжилттай хэрэгжиж, Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 551 тоот тогтоолоор бүртгэгдэж, улмаар эрхэм хүндэт хувьцаа эзэмшигч та бүхэн тус компанийн хувьцаа эзэмшигч болсонд гүнээ талархаж буйгаа үүгээр илэрхийлье.
Ийнхүү, компани нь нийтэд санал болгон хувьцаагаа амжилттай гаргасны дараах анхдугаар хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг 2024 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр зохион байгуулахаар товлосон тул хүндэт хувьцаа эзэмшигч та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
Хурал хуралдах өдөр, цаг: 2024 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 13 цаг 00 минут
Хурал хуралдах газар: Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Олимпийн гудамж, Шангри-ла зочид буудлын Боллрүүм хурлын танхимд болон цахимаар
Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын хэлэлцэх асуудал:
Хуралд өөрийн биеээр оролцох боломжгүй хувьцаа эзэмшигчид хурлын хэлэлцэх асуудлаар гарах шийдвэрийн төсөлд өгөх саналаа 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 18 цаг 00 минут дотор саналын хуудсаар ирүүлнэ үү.