2024/04/01
181
БНСУ-Н ИРГЭД МАНАЙ УЛСАД ИРЭЭД ТӨЛБӨР ТООЦОО QPAY-ЭЭР ХИЙДЭГ БОЛЛОО.
хамтын аижллагаанд гарын үсэг зурах ёслол

QPay үйлчилгээг үзүүлэгч “ККТТ” ХХК, олон улсын мөнгөн гуйвуулгын үйлчилгээ үзүүлэгч“Сэнд Эм Эн ББСБ” ХХК болон БНСУ-ын “GLN” компани нар хамтран БНСУ-ын иргэдийн ашигладаг ТОП-5 төлбөрийн аппликэйшнаас Монгол улсад QPay үйлчилгээний QR кодыг уншуулан хил дамнасан гүйлгээ хийх цоо шинэ үйлчилгээг нэвтрүүлэх ажлын хамтын ажиллагааны гарын үсэг зурах ёслол амжилттай болж өндөрлөлөө.

Манай улсад БНСУ-с жуулчдын тоо өнгөрсөн жил 139 мянга жуулчид ирсэн байна. Энэ онд 240 мянгад хүрэх төлөвтэй байна: эдгээр жуулчдын төлбөр тооцооны зардлыг хамгийн хямд, уян хатан байлгах үүднээс манай гурван компани нийлж энэхүү шинэ төлбөр тооцооны системийг Монгол улсдаа нэтрүүлж байна. Жуулчдын хамгийн ихээр үйлчлүүлдэг такси үйлчилгээ, хүнсний дэлгүүр, жижиглэн худалдаа, ресторан, зочид буудал гэх гэх үйлчилгээний газрууд аялал жуулчлалын сар эхлэхээс өмнө эртхэн QPay QR кодын холболтоо хийлгээрэй

Бидний нэвтрүүлж буй энэхүү үйлчилгээг QPay үйлчилгээний QR код ашиглан төлбөрөө авдаг Монголын бизнес эрхлэгчид шууд ашиглах боломжтой. QPay QR код аваагүй болон шинэчлэгдсэн QR солиулаагүй байгаа бизнес эрхлэгчид дотоодын арилжааны аль ч банкаас QPay QR код авах боломжтой мөн бидэнтэй холбогдож мэдээлэл аваарай.

Хамгийн өргөн сүлжээтэй төлбөрийн гарц

 

БИДЭНТЭЙ НЭГДЭХ
 
Та манай үйл ажиллагаатай холбоотой шинэ мэдээ мэдээлэл тогтмол авч байхыг хүсвэл имэйл хаягаа илгээгээрэй.
БУСАД МЭДЭЭЛЭЛ
2024/04/02
Инновэйшн Инвестмент ХХК-ийн ТУЗ-ийн ердийн гишүүдийг сонгон шалгаруулах зар
БУСАД НИЙТЛЭЛҮҮД