Инновэйшн Инвестмент ХХК-ийн ТУЗ-ийн ердийн гишүүдийг сонгон шалгаруулах зар
“Инновэйшн Инвестмент” компани нь Монгол Улсын хөрөнгийн зах зээлд IPO амжилттай хийж нээлттэй хувьцаат компани болсон тул Компанийн тухай хуулийн 77 дугаар зүйл, 81 дүгээр зүйлийг тус тус үндэслэн ТУЗ-ийн ердийн гишүүнийг сонгох сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
Тавигдах шаардлага:
- Банк санхүү, эдийн засаг, мэдээлэл технологи, хууль эрх зүй, бизнесийн удирдлагын чиглэлээр бакалавр болон түүнээс дээш түвшний боловсрол эзэмшсэн;
- Мэргэжлээрээ 5-с доошгүй жил ажилласан дадлага туршлагатай байх;
- Компанийн засаглалын чиглэлээр сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан байх;
- Компанийн ТУЗ-ийн хурал болон шаардлагатай бусад үйл ажиллагаанд биечлэн идэвхтэй оролцох боломжтой;
- Өрсөлдөгч компанид ажилладаггүй болон харилцан хамааралгүй байх;
- Төрийн үйлчилгээнийхээс бусад төрлийн төрийн алба хашдаггүй байх;
- Зээл, батлан даалт, баталгааны гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн аливаа өргүй байх;
- Өмнө нь аливаа зөрчлийн улмаас эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй байх;
Бүрдүүлэх материал:
- Анкет /та ЭНД дарж татаж авна уу/
- Цээж зураг 2 ш /3х4/, Сүүлийн 6 сарын хугацаанд авхуулсан байх
- Боловсролын диплом, үнэмлэх, бусад сургалт, семинарт хамрагдсан гэрчилгээ, компанийн засаглалын гэрчилгээ, сертификатын хуулбар
- Иргэний үнэмлэхийн хуулбар эсвэл Иргэний үнэмлэхийн лавлагаа
- Шүүхийн шийдвэрийн дагуу өр төлбөртэй эсэх лавлагаа (Хур системээс татах)
- Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тухай тодорхойлолт (Хур системээс татах)
- Зээлийн мэдээллийн сангийн лавлагаа
Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хаяг:
- Нэр дэвшигчдийн материалыг 2024 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийг дуусталх хугацаанд доорх хаягуудын аль нэгээр хүлээн авна.
- hrm@qpay.mn и-мэйл хаяг;
- УБ хот, СБД, 1 дүгээр хороо, Элчингийн гудамж, Шүрэн оффис, 1 давхар 6 тоотод байрлах Инновэйшн Инвестмент ХХК-ийн байранд;
- Утас: 99029663