2024/04/30
215
ИННОВЭЙШН ИНВЕСТМЕНТ КОМПАНИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО

            QPay үйлчилгээг үзүүлэгч Инновэйшн Инвестмент ХХК нь 2023 оны 12 дугаар сард Монголын хөрөнгийн бирж дээр амжилттай IPO хийж, нээлттэй хувьцаат компани болсон ба хувьцаа эзэмшигчдийн анхдугаар ээлжит хурлаа 2024 оны 4-р сарын 28-ны өдөр танхим болон цахим хосолсон хэлбэрээр зохион байгууллаа. Хуралд саналын эрхтэй нийт хувьцаа эзэмшигчдийн 96.8 хувь нь оролцож дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

  1. Компанийн 2023 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэн батлав.
  2. Компанийн хэлбэр өөрчлөх, Компанийн дүрмийн шинэчилсэн найруулгыг батлав.
  3. ТУЗ-ийн гишүүдийн бүрэн эрхийг дуусгавар болгож, Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг шинээр томилолоо

 

Инновэйшн Инвестмент компанийн санхүүгийн голлох үзүүлэлт

            Инновэйшн Инвестмент компанийн нийт хөрөнгийн хэмжээ 2023 онд 18.8 тэрбум төгрөгт хүрч өмнөх оны эцсээс 2.8 дахин өссөн бол цэвэр ашгийн хэмжээ 5.7 тэрбум төгрөгт хүрч өмнөх оны эцсээс 1.6 дахин өссөн амжилтыг тус тус үзүүлсэн байна.

2023 оны байдлаар QPay үйлчилгээг нийт 3.2 сая хэрэглэгч өдөр тутамдаа хэрэглэж байгаа ба системийн холболттой 48,000 гаруй мерчант болон 220,000 орчим статик QR мерчантууд QPay үйлчилгээг ашиглан төлбөр хүлээн авч байна. Мөн 2023 онд QPay үйлчилгээгээр 5.9 их наяд төгрөгийн үнийн дүн бүхий 121.4 сая ширхэг гүйлгээг дамжуулан гүйцэтгэсэн. Монгол улсын нийт бэлэн бус төлбөр тооцооны зах зээлийн буюу интернет, мобайл болон картын гүйлгээний 7.9 хувийг эзэлж байна.

БИДЭНТЭЙ НЭГДЭХ
 
Та манай үйл ажиллагаатай холбоотой шинэ мэдээ мэдээлэл тогтмол авч байхыг хүсвэл имэйл хаягаа илгээгээрэй.
БУСАД МЭДЭЭЛЭЛ
2024/04/02
Инновэйшн Инвестмент ХХК-ийн ТУЗ-ийн ердийн гишүүдийг сонгон шалгаруулах зар
БУСАД НИЙТЛЭЛҮҮД