Инновэйшн Инвестмент ХК нь Компанийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.2-т заасан чиг үүргийг гүйцэтгэх Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргыг сонгон шалгаруулж байна.
ТУЗ-ийн нарийн бичгийн даргад тавигдах ерөнхий шаардлага. Үүнд:
- Дээд боловсролтой;
- Нарийн бичгийн даргын үүрэг хариуцлагыг гүйцэтгэхэд шаардлагатай ажлын туршлагатай;
- Компанийн хууль тогтоомжийн талаар мэдлэгтэй;
- Компанитай нэгдмэл сонирхолгүй, компанийн томоохон хувьцаа эзэмшигчдээс хараат бус;
- Компанийн засаглалын сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсах байх
Сонгон шалгаруулалтад оролцохыг хязгаарлах нөхцөл:
- Төрийн болон нутгийн захиргааны байгууллага, цэрэг, цагдаа, шүүх, прокурорын байгууллагад удирдах албан тушаал хашдаг;
- Мэргэжлийн болон ёс зүйн ноцтой зөрчил гаргасан, шүүхийн шийдвэрээр хуулийн ямар нэгэн хариуцлага хүлээж байсан;
- Ял шийтгэл эдэлж байсан;
Бүрдүүлэх материал:
- Сонгон шалгаруулалтад оролцох анкет та /энд дарж татаж авна уу./
- Мэргэжлийн диплом, Боловсролын баримт бичиг
- Компанийн засаглалын гэрчилгээ
- Эрүүгийн хариуцлага хүлээсэн, хүлээж байгаа эсэх тухай лавлагаа
- Шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт
Материал хүлээн авах хугацаа: 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 23 цаг хүртэл
Харилцах утас: 99029663
Бүрдүүлэх материалыг enkhbold.b@qpay.mn цахим хаягаар илгээнэ үү.