2024/12/06
56
Инновэйшн Инвестмент ХК-ийн үнэт цаас ангилал ахиж II ангилалд бүртгэгдлээ

        Инновэйшн Инвестмент ХК-ийн QPAY симболтой үнэт цаас МХБ-ийн ангилал ахих шалгуур үзүүлэлтүүдийг бүрэн хангаж IPO хийснээс хойш нэг жилийн ойн дээрээ буюу 2024 оны 12-р сарын 04-ны өдрөөс эхлэн МХБ-ийн II ангилалд арилжаалагдахаар болсныг дуулгахад таатай байна.

    2023 оны 12-р сарын 4-ний өдөр олон нийтэд нээлттэй компани болсон Инновэйшн Инвестмент ХК нь өдгөө 1300 гаруй хувьцаа эзэмшигчтэй, 42,2 тэрбум төгрөгийн зах зээлийн үнэлгээтэй, Монгол улсын төлбөр тооцоонд чухал үүрэг оролцоотой QPAY төлбөрийн системийг хөгжүүлэгч, хөрөнгө оруулагч компани юм.

   QPAY хувьцаа нь МХБ-ийн II-р ангилалд орсноор хөрөнгө оруулагчдад илүү хүлээн зөвшөөрөгдөж, багцын удирдлага хийдэг томоохон хөрөнгө оруулагчдыг татах, хувьцааны арилжааг идэвхжүүлэх, хөрвөх чадварыг нэмэгдүүлэх зэрэг олон ач холбогдолтой юм.

Нийт хувьцаа эзэмшигчдэдээ талархал илэрхийлье!

 

 

БИДЭНТЭЙ НЭГДЭХ
 
Та манай үйл ажиллагаатай холбоотой шинэ мэдээ мэдээлэл тогтмол авч байхыг хүсвэл имэйл хаягаа илгээгээрэй.
БУСАД МЭДЭЭЛЭЛ
БУСАД НИЙТЛЭЛҮҮД