2024/12/06
97
 Инновэйшн Инвестмент ХК (QPAY) 2024 оны эхний хагас жилийн цэвэр ашгаас НОГДОЛ АШИГ хуваарилахаар боллоо


 Инновэйшн Инвестмент ХК (QPAY)-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2024 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 05/14 тоот тогтоолоор хувьцаа эзэмшигчдэд олгох нэгж хувьцаанд ногдох хэмжээг 20 төгрөг гэж тогтоосон бөгөөд, 2024 оны эхний хагас жилийн цэвэр ашгийн 70.1% буюу 3,697,783,200 төгрөгийг нийт хувьцаа эзэмшигчдэдээ хуваарилахаар шийдвэрлэлээ! 

 Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөр тогтоон, ногдол ашгийг 2025 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн дотор Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв ХХК-аар дамжуулан олгоно.

Нийт хөрөнгө оруулагч, Нийт хувьцаа эзэмшигчдэдээ талархал илэрхийлье!

БИДЭНТЭЙ НЭГДЭХ
 
Та манай үйл ажиллагаатай холбоотой шинэ мэдээ мэдээлэл тогтмол авч байхыг хүсвэл имэйл хаягаа илгээгээрэй.
БУСАД МЭДЭЭЛЭЛ
БУСАД НИЙТЛЭЛҮҮД