2025/03/31
129
MSE: QPAY “ИННОВЭЙШН ИНВЕСТМЕНТ” ХК 2025 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН IR CALENDAR-ЫГ ЗАРЛАЖ БАЙНА.

[MSE:QPay] Инновэйшн Инвестмент ХК нь хөрөнгө оруулагчдад зориулан 2025 оны эхний хагас жилийн IR Calendar-ийг зарлаж байна. Энэхүү хуваарь нь компанийн санхүүгийн үр дүн, хувьцаа эзэмшигчдийн хурал, ногдол ашиг тараах өдөр гэх мэт хөрөнгө оруулалтын шийдвэрт нөлөөлж болох үйл явдлуудын огноог хувьцаа эзэмшигчдэдээ мэдээлэх зорилготой.

Инновэйшн Инвестмент ХК-ийн IR Calendar
Инновэйшн Инвестмент ХК дараах үйл явдлуудыг төлөвлөсөн:

  • 2025.04.08: Бүртгэлийн өдөр
    Инновэйшн Инвестмент ХК-ийн ТУЗ нь 2024 оны сүүлийн хагас жилийн цэвэр ашгаас нэгж хувьцаанд 20 төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн бөгөөд ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн жагсаалт гаргах өдөр нь хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцох бүртгэлийн өдөр болох 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр юм.

Жич: / Үнэт цаасны арилжааны төлбөр тооцооны T+2 горимоор таны арилжсан үнэт цаасны бүртгэл ажлын 2 өдрийн дараа бүртгэгддэг болохыг анхаарна

  • 2025.04.21: Ногдол ашиг тараах өдөр
    Инновэйшн Инвестмент ХК (QPAY)-ийн 2024 оны сүүлийн хагас жилийн ашгаас хуваарилсан ногдол ашиг 2025 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хувьцаа эзэмшигчдийн дансанд олгогдоно.
    Мөн компани нь 2024 оны эхний хагас жилийн цэвэр ашгаас нэгж хувьцаанд 20 төгрөгийг хуваарилсан ба 2024 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд нийт 40 төгрөгийн ногдол ашиг тарааж буй юм.
  • 2025.04.28: Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал
    Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 15:00 цагт цахим хэлбэрээр зохион байгуулагдана.Цахим хуралд оролцох холбоос:https://agm.mn/

 

  • 2025.04.30: Жилийн санхүү, үйл ажиллагааны тайлан нийтлэх өдөр
    Инновэйшн Инвестмент ХК жилийн санхүү, үйл ажиллагааны тайланг МХБ-ийн вэбсайт болон компанийн вэбсайтад нийтэлнэ.
  • 2025.05.26: Analyst Day
    Хөрөнгө оруулагчид болон шинжээчдэд зориулсан Analyst day үйл явдал.
  • 2025.06.02  : Шинэчлэгдсэн вэбсайт нэвтрүүлнэ
    Хөрөнгө оруулагчдад ээлтэй шинэчлэгдсэн вэбсайт нэвтрүүлэх болно.
  • 2025.07.20: Хагас жилийн санхүүгийн тайлан
    Инновэйшн Инвестмент ХК-ийн хагас жилийн санхүүгийн тайлан нийтлэх өдөр.
  • 2025.08.06: Earnings Call
    ​​​​​​​Хөрөнгө оруулагчдад зориулсан Earnings Call зохион байгуулна.

Холбоо барих:
Хөрөнгө оруулагчидтай харилцах хариуцсан менежер: П.Мөнхтуяа
Утас: 88004829
Имэйл: munkhtuya@qpay.mn

БИДЭНТЭЙ НЭГДЭХ
 
Та манай үйл ажиллагаатай холбоотой шинэ мэдээ мэдээлэл тогтмол авч байхыг хүсвэл имэйл хаягаа илгээгээрэй.
БУСАД МЭДЭЭЛЭЛ
БУСАД НИЙТЛЭЛҮҮД