"Инновэйшн инвестмент" ХК-ийг Монголын хөрөнгийн биржийн ТОП-20 индексэд 2025 оны 03 дугаар сарын 18-ний өдөр нэмэгдэж орсныг дуулгахад таатай байна. Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниудыг зах зээлийн үнэлгээ, арилжааны өдрийн дундаж гүйлгээ, арилжаанд орсон өдрийн тоо, төвлөрлийн байдал зэрэг үзүүлэлтүүдээр үнэлж, ТОП-20 индексийн багцыг бүрдүүлж хагас жил тутам шинэчилдэг бөгөөд өөрөөр хэлбэл зах зээлд идэвхтэй арилжаалагдсан байдал, зах зээлийн үнэлгээ өндөр байх нь энэ индексийн шалгуур үзүүлэлт болдог.
Энэхүү индекс нь Монголын хөрөнгийн биржийн чиг хандлагыг тодорхойлдог, дэлхийд Монголын хөрөнгийн зах зээлийн тусгал болдог чухал индекс билээ.
2023 оны 12-р сард олон нийтэд нээлттэй компани болсон Инновэйшн Инвестмент ХК-ийн QPAY симболтой үнэт цаас нь IPO хийснээс хойш нэг жилийн ойн дээрээ буюу 2024 оны 12 сард Монголын хөрөнгийн биржийн ангилал ахих шалгуур үзүүлэлтүүдийг бүрэн хангаж МХБ-ийн II ангилалд арилжаалагдаж эхэлсэн ба өдгөө 1700 гаруй хувьцаа эзэмшигчтэй, Монгол улсын төлбөр тооцоонд чухал үүрэг оролцоотой QPAY төлбөрийн системийг хөгжүүлэгч, хөрөнгө оруулагч компани юм.
Нийт хувьцаа эзэмшигчдэдээ талархал илэрхийлье!