“Инновэйшн инвестмент” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2025 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 05/30 дугаар тогтоолоор 2024 оны сүүлийн хагас жилийн татварын дараах цэвэр ашгаас нийт эргэлтэд байгаа 184,889,160 ширхэг энгийн хувьцаанд нэгж хувьцаанд 20 /хорь/ төгрөг нийт 3,697,783,200 төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн билээ.
Тус шийдвэрийн дагуу нийт хувьцаа эзэмшигчдэд нэгж хувьцаанд 20 /татвар суутгаагүй дүн/ төгрөгөөр тооцсон ногдол ашгийг “Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв" ХХК-иар дамжуулан 2025 оны 04 сарын 21-ний өдөр үнэт цаасны дансанд нь байршууллаа.
Эрхэм хувьцаа эзэмшигч та бүхэн ногдол ашгийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл болон ногдол ашгаа авахыг хүсвэл өөрийн бүртгэлтэй брокер, дилерийн компанидаа хандана уу.